+976 11-316428, 11-310293   info@ombol.mn

Ковид-19 халдварын эмчилгээг Монгол улсад оруулж ирлээ

Ковид-19 халдварын 2 дахь давлагааны бэлэн байдлыг хангах үүднээс манай компани нь нэлээдгүй олон ажил хийсний нэг нь одоогоор тус халдварын эмчилгээнд хэрэглэж буй эмийг оруулж ирээд байна. Энэ эм нь АНУ-ын Хүнс эмийн зөвлөлөөр (FDA) батлагдсан, дэлхий нийтээр Ковид-19 эмчилгээнд хэрэглэж буй АНУ-ын Гилеад Сайнсис компанийн зохион бүтээсэн Ремдесвир /Remdesivir 100mg/ юм. Энэхүү эмийг тус компаний патенттай үйлдвэрлэгч болох Ciple компаниас оруулж ирсэн.
Омбол ХХК нь Гилеад Сайнсис компанийн албан ёсны дистрибьютор бөгөөд уг компанийн инноваци шингэсэн, биотехнологийн судалгаа шинжилгээнд суурилсан элэгний С вирусын ХАРВОНИ, В вирусын ВЕМЛИДИ зэрэг нэн хэрэгцээт шинэ эмийн бүтээгдэхүүнийг 2015 оноос хойш Монгол улсын хүн амд хүргэн ажиллаж байна.
Халдварын голомтод ажиллаж буй, халдварт өртөх өндөр эрсдэлтэй мэргэжил нэгтнүүдээ дэмжин манай улсад халдвар авсан анхны эмнэлгийн мэргэжилтний эмчилгээнд зориулан шаардлагатай эмийн тунг ХӨСҮТ-д хандивлав.

comments powered by Disqus

Дэд цэс

;