+976 11-316428, 11-310293   info@ombol.mn

Нүдний болорууд нь материалаараа хоорондоо ялгаатай.

Нүдний болорууд нь материалаараа хоорондоо ялгаатай. Нүдний болорын хамгийн сүүлийн загвар нь зөөлөн нийлэг материалтай гидрофилик болон гидрофобик болорууд юм. Эдгээр нь суулгахад хялбар, аюулгүй жижиг зүслэгээр суулгах боломжтой байдаг.
Мөн нүдний болор нь цагаан болон шар болор гэж байдаг. Энэхүү 2 төрлийн болор нь хараа сэргэлтийн хувьд ижил хэдий ч шар болор нь байгалийн шар фильтер (шүүгч) –тэй буюу өөрөөр хэлбэл хэт ягаан туяаг шүүх, хортой хөх туяаг шүүж нүдийг хамгаалдаг, нар, гэрэлд нүд гялбахгүй зэрэг давуу талтай. Цагаан болор нь энэхүү шар фильтергүй учир хортой хөх туяаг шүүхгүй. 
Нас ахихаар хүний нүдний болор улам бүр шарласаар байдаг. Үүний үр дүнд болор хөх туяаг шингээдэг. Хөх туяа нь үзэгдэх гэрлийн спектрийн /400-500 нанометр/ хамгийн эрчимтэй хэсэгт байх бөгөөд нүдний шар толбонд хортой нөлөөтэй.
Нөгөөтэйгүүр хөх туяа нь өдрийн /фотопик/ хараанаас илүү шөнийн /скотопик/ хараанд маш чухал. Шөнийн харааны мэдрэмж нь насжилттай холбоотойгоор өдрийн харааны мэдрэмжээсээ 2 дахин хурдан буурдаг. Иймд настай хүмүүст шөнийн хараа асуудалтай байдаг. Уламжлалт хуучин болор /хэт ягаан туяаны хамгаалалттай / суулгасны дараа шар толбонд цэнхэр туяаны удаан хугацааны хамгаалалт болж чаддаггүй.
Ижил хугацаанд шөнийн харааг муудахгүй байх зорилгоор шар толбонд нэмэлт хамгаалалт өгөхдөө хортой хөх туяаг шүүж тэнцвэрийг барих хэрэгтэй.
Шар толбонд хамгаалалт өгч, мөн шөнийн харааг сулруулахгүйн тулд, хөх туяа шүүлт тэнцвэртэй байх ёстой.
Медиконтур байгалийн шар фильтер 400 нм-ээс доош хөх туяаг нэвтрүүлэхгүй ингэснээр шар толбыг хамгаална. 460 нм дээш хөх туяа нь нэвтрэхдээ шөнийн харааг хэвээр хадгалдаг.
“Медиконтур” байгалийн шар фильтер :
• Дундаж насны хүний болор муруйлтын шингээлтээр хэт ягаан А-туяа болон хөх туяаны эсрэг шар толбоны тэнцвэртэй хамгаалалт
• Байгалийн өнгийг өөрчлөлтгүй хүлээн авна.

comments powered by Disqus

Дэд цэс

;