+976 11-316428, 11-310293   info@ombol.mn

Элэгний хатуурал буюу цирроз


🔘Ерөнхий ойлголт
Элэгний эрүүл эс нь холбогч эдээр солигдон бүтэц нь алдагдаж эхэлдэг элэгний өвчнийг цирроз гэнэ. Цирроз нь бүрэн эмчлэгддэггүй, олон жилийн даамжирсан явцтай бөгөөд хүндэрсэн үедээ онц аюултай өвчин юм.

🔘Шинж тэмдэг
-Хэвлий хөөж цүдийнэ.
-Гэдэс дүүрч, дотор эвгүйрч, ам халуун оргино
-Шээс ялгаралт удааширна.
-Биеийн ерөнхий байдал суларч, турна.
-Цээж, нуруу болон мөрөн дээгүүр од шиг, эсвэл жижигхэн аалзтай төстэй улаан толбонууд үүснэ.
-Гарын алга улайна.
-Эрэгтэй хүний хөхний булчирхайнууд томорч, суга, духны үс унан бэлэг эрхтэний хөвчрөлт суларна.
-Эмэгтэй хүний сарын тэмдэг тасалдана.
-Байнга толгой өвдөх, ой тогтоолт, анхаарал сулрах шинж ажиглагдана.

🔘Шалтгаан
-Вирусын гаралтай шар өвчин /В ба С гепатит/
-Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх
-Хорт бодисуудаар хордох
-Удаан хугацаагаар шарлалт өгсөн цөсний хүүдийн болон цөсний цоргоны өвчин
-Удамшлын хүчин зүйлүүд (ховор тохиолддог)
-Дархлалын тогтолцооны хямрал

🔘Оношилгоо
-Цусны биохимийн шинжилгээ
-Элэгний вирусын гаралтай үрэвсэл үүсгэгчийг тодорхойлох цусны шинжилгээ
-Элэгний болон бусад эрхтэний хэт авианы шинжилгээ
-Ходоодны уян дуран
-Элэгний сцинтиграф буюу цацраг идэвхит шинжилгээ
-Компьютерийн томограф шинжилгээ
-Элэгний эдийн шинжилгээ хийнэ.

Урьдчилан сэргийлэлт
-Хоолны дэглэм барих
-Архийг тэвчих
-Давс болон уургийн хэмжээг хязгаарлах
-Жил тутам эрүүл мэндийн үзлэгт хамрагдах

comments powered by Disqus

Дэд цэс

;