+976 11-316428, 11-310293   info@ombol.mn

"Элэгний вирүсгүй Орхон аймаг" аяныг дэмжин хамтран ажиллаа.

Элэгний С вирүсийн голомтыг устгах, элэгний хатуурал, хавдрын нас баралтыг эрс бууруулах зорилготой  “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” хөтөлбөр Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт орсонтой холбогдуулан “Эрдэнэтийн эрүүл иргэн” ТББ-аас санаачлан, аймгийн Засаг даргийн дэмжлэгээр ЭМГ, БОЭТ болон Медипас эмнэлэг, МСНЭ-ийн Орхон аймаг дахь салбар зөвлөл болон Омбол ХХК хамтран Элэгний вирүсгүй Эрдэнэт хот” аяныг   эхлүүлж санамж бичигт гарын үсэг зурсан.

“Эрдэнэтийн эрүүл иргэн” ТББ, “Омбол” ХХК-д хүсэлт тавьсаны дагуу “Омбол” ХХК зүгээс эхний ээлжинд 200 иргэний гурван сарын турш хэрэглэх эмийг  үнэ төлбөргүй олгох, цаашид уг хөтөлбөрийг үе шаттайгаар дэмжин ажиллаж байна.

Ийнхүү төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгдэж элэгний вирусын халдварыг бууруулах, эмчлэх чиглэлээр аян өрнүүлж байгаа нь Монгол Улсад анхдагч болж байгаа юм. Тиймээс аяны хамрах хүрээ, үр дүнд анхаарч байгуулла  аж ахуйн нэгжүүдийг идэвхтэй оролцуулах чиглэлээр аймгийн Засаг дарга Д.Батлут захирамж гаргасан.

comments powered by Disqus

Дэд цэс

;