+976 11-316428, 11-310293   info@ombol.mn

“Хавдаргүй Булган” хөтөлбөрийг дэмжин хамтран оролцож элэгний С вирүсийн эсрэг Хепсинат-ЛП эмийг Булган аймгийн иргэдэд үнэ төлбөргүй олголоо.

Булган нэг үе” ТББ-ын санаачилгаар Булган аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар болон, Хавдар судлалын үндэсний төв, Омбол ХХК хамтран Булган аймгийн хүн амын дунд хавдрын өвчлөлийг эрт илрүүлэх, эмчлэх иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор "Хавдаргүй Булган” хөтөлбөрийг 2017 оны  5 дугаар сарын 6-нд эхлүүлсэн. ​Уг хөтөлбөрийн хүрээнд Булган аймгийн бүх сумдад Хавдар судлалын үндэсний төвийн нарийн мэргэжлийн эмч нар элэгний хавдрын эрт илрүүлэг, В, С вирүсийн оношилгоо, эрүүл мэндийн сургалт, зөвлөгөөг үнэ төлбөргүй өгч, орон нутгийн 12000 хүнд үйлчилсэн.

Тус төслийн хүрээнд С вирүст архаг хепатиттай Булган аймгийн нийт иргэдэд элэгний С вирүсийн эсрэг эмийг үнэ төлбөргүй олгохоор болж, УИХ-ын гишүүн, “Булган нэг үе” ТББ-ын тэргүүн Ж.Бат-Эрдэнэ, Удирдах зөвлөлийн гишүүд, Омбол ХХК-ийн Ерөнхий захирал Б.Төмөрбат нар санамж бичигт гарын үсэг зурсанаар эм олгох ажиллагаа  2017 оны 8-р сарын 24-ны өдөр албан ёсоор Булган аймагт эхлэн 800 хүнд эм, эмчилгээг үнэгүй хийсэн.​

 

comments powered by Disqus

Дэд цэс

;